Reinventing Mongolian Government - Шинэ бичлэгүүд
Монгол Улс маань ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө хэдхэн хоногийн дараа батлах гэж байна. Нэгэнт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 36.2-т зааснаар УИХ-ыг сонгуульд олонхи суудал авсан нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно хэмээн заасан тул АН, МАХН хоёрын аль нэг нь эсвэл хамтарч Засгийн газраа байгуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Судалгааны төвүүд, судлаачдын хийсэн дүгнэлтэд үндэслэн энэ хоёр намыг олонхи болох магадалалтай хэмээн бичиж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө болох бөгөөд мөрийн хөтөлбөр нь хэр “сайн” байхаас Монгол Улсын иргэн бүрийн амьдрал тодорхой хэмжээгээр шалтгаална гэсэн үг. Түүнчлэн аливаа нам, Засгийн газрыг хариуцлага хүлээдэг, асуудлыг шударгаар шийддэг, иргэддээ үйлчилдэг байлгахын тулд иргэд шуурхай, зөв, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үнэндээ бол аль нам, эвслийн Засгийн газар хэр сайн ажилласаныг мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийн хувиар л хэмждэг биз дээ. Тийм ч болохоор АН болоод МАХН-ынхан манай намын өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөр бараг л 100 хувь биелсэн гээд сурталчилаад байгаа биз. Гэтэл иргэдийн амьдрал сайжрав уу, утаа жаахан ч гэсэн багасав уу, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэв үү? Уг нь бол сайжирсан л байх ёстой доо. Яагаад гэвэл сонгуульд ялсан нам маань мөрийн хөтөлбөрөө бараг 100 хувь биелүүлчихээд байна шүү дээ. Эсвэл иргэд Биднийг 4 жилийн өмнө тун муу мөрийн хөтөлбөртэй нам сонгосон гэх гээд байна уу?
Үнэндээ бол иргэд тийм ч муу сонголт хийгээгүй юм. Харин жаахан хулхидуулсан гэж хэлж болно. Гэхдээ мангартаа хулхидуулаагүй юм шүү. Зөв сонголт хийх мэдээлэл, баримтыг эрх баригчид нь иргэдээсээ тас нуучихсан юм. Өмнөх сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт сайхан амлалтууд байсан уу гэвэл байсан. Даанч эдгээр амлалтууд нь бүдүүн тойм, үр дүнг нь хэмжих бололцоогүй, бодит бус, хэгжүүлэх цаг хугацааг нь тодорхой заагаагүй байсан юм. Тийм ч учраас одоо мөрийн хөтөлбөрөө бараг 100 хувь биелүүлсэн гэж зүтгээд байгаа юм шүү дээ. Энэ муухай аргаа энэ удаагийн сонгуульд дахиад л хэрэглэх гэж байгаа нь хамгийн харамсалтай.
Монгол Улс нэлээдгүй их баялагтай гэнэ. Энэ их баялагын нэлээдгүй нь ашигт малтмал хэлбэрээр газрын хөрсөн дор байгаа юм байна. Үүнийгээ хэрхэн олборлох, ашиглах, мөнгө болгох талаар олон арван санал гаргаж байгаа хэдий ч одоо болтол тодорхой шийдэлд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт орд газруудыг ашиглах, иргэн бүрт хувь хүртээх талаар зөндөө л сайхан амлалтууд орсон байх юм. Зарим нэг нь 51:49-ийн харьцаагаар төр, хувийн хэвшил хамтран эзэмшинэ гэж байхад зарим нь бүр 100 хувь төр эзэмшиж, иргэн бүрт алтан хувьцаа олгоод л, иргэн бүр сардаа хэдэн мянган долларын орлоготой болж, бараг л амьдрахын тулд ажил хийх хэрэггүй болох ухааны юм амлаж байна. Хамгийн сонирхолтой нь ашигт малтмалын ордуудаа хэрхэн ашиглах талаар хэрэгжих үндэслэлтэй, бодитой, Монгол Улсад ашигтай арга зам олчихсон юм алга бололтой. Магадгүй төрийн түшээд маань учиргүй их ухаантай болохоороо аль хэдийн бодоод олчихсон ч гэсэн тэр их ухаалаг бодлогыг нь мань мэт ойлгохгүй байх гэж санаад хэлэхгүй байж ч болох юм л даа.
Иймээс шинэ 76-гаас бидний баялагыг яах гэж байгаагаа биднээс битгий нууж байгаасай гэж хүсэхийн ялдамд энд, тэндэхийн ном хэвлэлээс будаа идсэн зарим нэг зүйлээ бусадтай хуваалцахыг хүслээ.
Бодит байдал ямар байна вэ?
1. Бидэнд ашигт малтмал нэлээдгүй хэмжээгээр байна. (Нэг жишээ татахад Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 170 км, Ногооннуур сумын төсөөв 70 км-т байрлах Асгатын мөнгөний орд нь 6402.6 мянган тонн хүдрийн, 2247.8 тонн мөнгөний, 72646.6 тонн зэсийн, 31830.9 тонн сурьмагийн, 3319.8 тонн висмутын, 2631.6 тонн жишмэл мөнгөний нөөцтэй нь тогтоогджээ. Тавантолгойн ордын хувьд нүүрсний нөөцийг нь 5073644.17 мянган тонн гэж тогтоогоод буй аж.)
2. Бидэнд эдгээр ашигт малтмалыг олборлох, ашиглах шаардлага байна. (Зөвхөн Оюу Толгойгоос жилд дунджаар 500.000 тн зэсийг 72 жилийн турш олборлох боломжтой бөгөөд одоогийн зэсийн ханш болох 8000 доллараар бодоход  4 тэрбум доллар жилдээ олж болох бөгөөд энэ нь хөлөө олж ядаж буй манай улсад маш хэрэгтэй нь ойлгомжтой.)
3. Ашигт малтмалын ордуудыг ашиглах, олборлолт, боловсруулалт хийхэд маш их хөрөнгө хүч хэрэгтэй. (Хамгийн хялбар жишээ татахад л Оюутолгой, Тавантолгойн баялагийг гадагш гаргахад хэрэгтэй төмөр замын төсөл гэхэд тэрбум доллар болж байна. Эдгээр уурхайг цахилгаанаар хангах станцын өртөг 3 тэрбум доллар болж байна. Тува, Шинжаан хоёрыг Монголоор дайруулж төмөр зам болон авто замаар холбох эдийн засгийн нөхцөл шаардлага бүрдчихээд байгаа боловч үүнд тэрбумаараа хөрөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жилийн төсөв нь 2 тэрбум ам.доллар ч хүрдэггүй Монгол Улсын хувьд бол ахадсан асуудал гэсэн үг.)
“Засаглал” гэсэн ойлголтыг Монголчууд бид хэрэглэж эхэлсээр нэлээд хугацаа өнгөрчээ. Сүүлийн үед “моод”-нд бүр ч их орж байх шиг байна. Хэд хоногийн өмнө нэг нийтлэл уншиж суутал “хамгийн бага засагладаг төр” гэж бичсэн байхтай таарлаа. Либертари үзэл энэ тэр бичиж байхдаа дурдсаныг нь бодвол “minimal state” гэсэн үгийн орчуулга юм байна гэж таах, ойлгох хоёр зэрэгцлээ. “Мinimal state” гэдэг нь нийгмийн гэрээний онолд үндэслэсэн бөгөөд сонгодог либерал үзлийн тулгуур ойлголт мөн боловч “хамгийн бага засагладаг төр” гэж Монгол хэлнээ буулгаж хэрхэвч болохгүй. Ингэх аваас “засаглал” гэсэн ойлголтыг буруугаар ойлгоход хүрнэ. Ингэхэд “засаглал” гэж юуг хэлээд байгаа юм бэ?
“Засаглал”-ын талаар нэлээдгүй судалгаа хийж, олон арван ном бичсэн Рөүдс (R.A.W Rhodes) гэж судлаач бий. Тэрээр засаглалыг:
Өөрийгөө удирдан, зохион байгуулах чадвар бүхий байгууллага хоорондын сүлжээ
хэмээн тодорхойлсон байна.
Энэ бол тийм ч муу тодорхойлолт биш л дээ. “Засаглал”-ын агуулгыг ерөнхийд нь гаргаж байгаа юм. Гэхдээ энэ тодорхойлолт нь засаглалын талаар бүрэн гүйцэд ойлголт өгч чадахгүй байгаа юм. “Засаглал”-ыг сайтар ойлгохын тулд 1-рт Засгийн газар юуны учир “засаглал”-р солигдох шаардлага байгааг ойлгох, 2-рт “засаглал” гэсэн ойголтын бүхий л элементүүдийг таньж мэдэх хэрэгтэй юм.
1970-аад оны үеэс эхлэн Засгийн газар нийгмийн бүхий л асуудлыг шийдэх чадавхитай эсэх талаархи маргаан улам бүр хүчтэй өргөжих болсон нь эдийн засгийн хямрал, даяарчлал,  маш хурдацтай хувиран өөрчлөгдөж буй орчин зэргээс үүдэлтэй.
Хамгийн товчхоноор хэлбэл Засгийн газрууд дээрх нөхцөл, байдлуудын улмаас нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийг бэхжүүлж, ардчилалын баталгааг хангах чадавхигүй болж
“Ардчилалын амин сүнс нь чөлөөт сонгууль бөгөөд иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг сонгох, эс сонгох боломжоор хангагдахыг АРДЧИЛАЛ гэнэ” хэмээн нэгэн судлаач ардчилалыг тодорхойлсон байна. Ардчилал гэдэг нь чөлөөт сонгуулиас илүү өргөн агуулгатай боловч ардчилалын гол утга, учрыг нь давгүй сайн гаргасан тодорхойлолт юм. Түүнчлэн сонгогдох, сонгох эрх нь дангаараа төлөөллийн ардчилалыг бүрэн төгс бий болгож чадахгүй хэдий ч төлөөллийн ардчилалыг бэхжүүлэх үндсэн суурь болж өгдөг байна. Өөрөөр хэлбэл сонгууль өгөх насанд хүрсэн иргэн бүрийг сонгох, сонгогдох эрхээр хангахгүйгээр ардчилал, эрх, эрх чөлөө ярих нь утгагүй юм. Өмнөх нийтлэлүүдэд сонгууль яах гэж явуулдаг талаар бичиж байсан тул шууд үндсэн сэдэврүүгээ оръё.
Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн аль ч сонгуульд оролцох эрхгүй болжээ. Үүнийг олж мэдээд хэддүгээр зууны, ямар улсын иргэний харъяалалтайгаа бараг мэдэхээ болилоо. Жил гаруйханы өмнө ардчилалын замаар замнаж буй, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн байсан юмдаг.
Ингэхэд Монгол Улс хэдэн иргэнтэй юм бэ? Холбогдох байгууллагууд нь зуу гаран мянгын зөрүүтэйгээр мэдээлэх юм. Энэ жил болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор ч юм уу, ямар ч л гэсэн иргэдээ тоолж байгаа юм гэсэн. Ашгүй дээ. Улс байна даа энэ чинь. Ядаж хэдэн иргэнтэйгээ нэг сайн мэдэе.
Гадаад улсад Монгол Улсын яг хэдэн иргэн ажиллаж, суралцаж, амьдарч байгааг би байтугай хэдэн зуун ажилтантай, иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, хариуцсан байгууллагууд нь мэддэггүй бололтой. За аль аймгаас хэдэн хүн гадаад улсад байгааг бүр ч мэдэхгүй биз. Эсвэл мэддэг ч гэсэн нуудаг байж магадгүй юм. Холбогдох байгууллагуудынх нь цахим хуудаснаас чадлаараа эрээд олсонгүй. Харин Зууны мэдээ сонин дээрээс 130.000 гаруй Монгол иргэд гадаад улсад байдагийг олж мэдсэн. Тэдгээрийн дийлэнхи нь төр, засаг нь ажлын байр, амьдрах боломжоор хангаж чадаагүйгээс болоод гадаад улсад ажиллаж байгаа хүмүүс байдаг бололтой. Мэдээжийн хэрэг мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа залуус нэлээд байгаа байх. Ингээд бодохоор эдгээр 130.000 Монгол иргэдийн дийлэнхи нь сонгуулийн насанд хүрсэн, сонгох, сонгогдох эрхтэй Монгол Улсын иргэд байж таараад байгаа юм.
УИХ-ын 1992 оны сонуульд 1.085.129, 1996 оны сонгуульд 1.114.220, 2000 оны сонгуульд 1.247.033 иргэн, Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 1.110.404, 1997 оны сонгуульд 1.115.228, 2001 оны сонгуульд 1.205.885 иргэн санал өгөх насанд хүрсэн байжээ. Одоо энэ тоо бага зэрэг өссөн биз. Гэсэн хэдий ч гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа 130.000 Монгол иргэд дээр сонгуулийн үеэр гадаад улсад түр хугацаагаар зорчиж буй иргэдийг нэмээд үзвэл сонгуулийн насанд хүрсэн нийт иргэдийн маань 10 гаруй хувь нь буюу сонгуульд оролцох эрхтэй 10 иргэн тутмын 1 нь гадаадад байгаа бололтой.  Сонгуульд оролцох эрхтэй нийт иргэдийнхээ 10 гаран хувийнх нь саналыг золигт гарган, сонгуульд оролцох эрхийг нь боогдуулж байгааг юу гэж ойлгох вэ?
Монгол Улсын сонгуулийн насанд хүрсэн иргэн бүр санал өгөх хэрэгтэй. Учир нь :
1. Ардчилал буюу democracy гэдэг үг нь Эртний Грекээс үүсэлтэй бөгөөд Грек хэлний kratos буюу удирдах, эрх мэдэл гэсэн утгатай үг, demos буюу хүмүүс, ард түмэн гэсэн утгатай үгний нийлбэр юм. Орчин цагт үүнийг иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг чөлөөт сонгуулийн үндсэн дээр сонгон, төлөөллийн ардчилалын зарчмын дагуу улс, орныг удирдан, жолоодоно гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл  Таны итгэлийг хүлээсэн хүн Таны санал, хүсэлтийг үндэслэн, шийдвэр гаргаж, бодлого боловсруулан,  Таны төлөө ажиллана гэсэн үг. Иймд гадаад улсад байгаа иргэдийн итгэлийг хүлээж, тэдний санал бодолыг төрийн үйл ажиллагаанд тусгаж, тэдний төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгуульд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай.
2. Сүүлийн үед сайн засаглалыг хөгжүүлнэ хэмээн их ярих болж. Засаглал гэдэг нь засаг, Засгийн газар гэсэн ойлголтоос өргөн хүрээтэй бөгөөд товчхондоо нийгмийн амьдралыг зохион байгуулах бүхий л арга, замын нийлбэрийг хэлдэг хэмээн ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагаанд зөвхөн төр, түүний байгууллагууд бус төрийн бус байгууллагууд, эвсэл, холбоод түүнчлэн иргэн бүр оролцох боломжтой байхыг сайн засаглал хэмээн ойлгож болно. Сайн засаглал гэдэг нь аливаа улсын иргэн бүр өөрийн санал, бодлоо төр, Засгийн газарт хүргэн, төр, Засгийн газар нь иргэдийнхээ санал, хүсэлтийг хүндэтгэн, үйл ажиллагаандаа
УИХ-ын сонгууль тун ойртлоо. Нэг ёсондоо иргэн бид ажилчдаа хэр ажилласаныг нь үнэлж, заримыг нь халж, заримд нь үргэлжлэн ажиллах зөвшөөрөл олгох цаг ирж байна. Иймд УИХ-ын ажлыг хэрхэн дүгнэх талаар зарим нэг зүйлийг бичих нь зүйтэй мэт санагдлаа.
Аливаа улсын парламентын зарим үүрэг нь тухайн улсынхаа онцлог, улс төрийн системээсээ хамааран өөр өөр байж болох хэдий ч бараг бүх улсын парламент дараахь үүрэгтэй байдаг. Үүнд:
Хууль тогтоох
Парламентын үндсэн үүргийн нэг бол хууль тогтоох мөн. Иймдээ ч хууль тогтоох засаглал хэмээн нэрлэгддэг. Тухайн улсын бүхий л нутаг дэвсгэрт хүчинтэй байх, иргэд, гаадаадын иргэд, харъяалалгүй  хүн бүр дагаж мөрдөх хууль батлах эрхийг парламентад эдлүүлдэг хоёр үндсэн шалтгаан байх. Нэгдүгээрт, парламент нь хуулийг нээлттэй, мэтгэлцээний замаар хэлэлцэн, батлах институт юм. Хоёрдугаарт, парламентын гишүүд нь иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа иргэд өөрсдөө өөрсдийн дагаж мөрдөх хуулийг хэлэлцэн, олонхийн саналаар батлаж байгаа хэрэг юм. Энэ хоёр шалтгааны үүднээс л парламентад нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоол батлах эрх олгож байгаа хэрэг. Хэрэв нам эвслийн нэр барин, нам нэгдсэн шийдвэрт хүрсэн зэрэг үгээр түрий барьж, хууль, тогтоолыг нээлттэй, мэтгэлцээний журмаар хэлэлцэх зарчмыг хөсөрдүүлж, эсвэл иргэдийн төлөөлөл гэдгээ умартан хувийн, нам эвслийн, ашиг сонирхолын бүлэглэлийн эрх, ашгийг хамгаалан, иргэдийг хууль тогтоох ажиллагаанд оролцох, санал бодлоо тусгах боломжийг эс олговол  парламент биш Дарла-мент болж байгаа нь тэр.
Парламент хууль тогтоох үүргээ хэр биелүүлсэнийг яах дүгнэх вэ? Эрхэм гишүүд маань урьдын адил хэдэн Z удаа хуралдаж, Х хууль, У тогтоол баталсан гээд л баахан тоо ярих биз. Үүндээ их бахархалтай хандахыг нь яаана. Харамсалтай нь тэд эдгээр хууль, тогтоол нь хэр үр дүнтэй байсан, хэр хэрэгжсэн талаар бараг л дурсахгүй. Өөрөөр хэлбэл баахан процесс ярихаас бус үр дүн огт яридаггүй гэсэн үг л дээ. Ийм үзэгдэл бараг бүх төрийн байгууллагуудад бий. Тайландаа хэдэн семинар зохиосон, хэдэн айлчлал хийсэн гээд л баахан процесс жагсаана. Гэтэл тэр олон семинар, уулзалтыг зохион байгуулах, айлчлал хийх нь үнэхээр хэрэгтэй байсан юм уу, ямар үр дүн гарсан юм, дахиад
УИХ, УИХ-ын гишүүн зэрэг үгс иргэдийн дунд нэр хүндээ алдаад байгаа юм шиг санагдах юм. Үүнд олон шалтгаан болоод шалтаг байж болох. Энэ удаад маш тодорхой харагдаж байгаа хэдэн зүйлийг бичье.
1. Улс төрийн нам хэт хатуу удирдлаган дор ажиллаж байна.
Намын эв нэгдэл, тогтвортой байдал нэрийн дор намаас нэр дэвшин ард түмнээс сонгогдсон гишүүдийн иргэдийг төлөөлөх, өөрийн итгэл үнэмшилээр ажиллах явдлыг боомилж байна. МАХН-ын хувьд энэ байдал илт харагддаг. Намын бүлэг дээр хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн гэх үгээр халхавч хийн ард түмний элчийн бүрэн эрхэд халдах явдал бараг асуудал хэлэлцэх болгонд ажиглагддаг гэж хэлж болно. АН-ын хувьд намын УИХ дахь бүлэг, намын удирдлага аливаа асуудал дээр санал зөрөлдөх зэрэг асуудал гаргадаг нь эв нэгдэлгүй байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ УИХ-ын гишүүд ард түмнээс өөрт нь олгосон эрхийг намын удирдлагаас хараат бус байдлаар эдлэх гэж оролдож байгаа ардчилсан үзэгдэл юм.
УИХ-ын гишүүн гэдэг бол намаас нэр дэвшдэг боловч бүх нийтийн сонгуулиар сонгогддог ард түмний элч гэсэн үг. Монгол Улс төлөөллийн “delegate” онолд суурилсан мажоритари системээр сонгууль явуулдаг. Энэ системийн нэг давуу тал нь парламентийн гишүүдийг намаас илүүтэйгээр ард түмний мэдэлд байх боломж олгодог явдал юм. Гэтэл ард түмний элчийг намын хатуу удирдлаган дор барьж, сонгуульд нэр дэвших, албан тушаалд томилогдох асуудлыг намд хэр үнэнч, удирдагын бодлогыг хэр аялдан дагалдсан зэргээс шалтгаалан шийдвэрлэж байгаа нь УИХ-ын гишүүдийг аргагүйн эрхэнд намын шийдвэрт захирагдахад хүргэж байна.
Түүнчлэн намын дарга нь Ерөнхий сайд болдог, намын гол лидерүүд Засгийн газрын гишүүд болдог байдал нь намын хатуу чанга удирдлагатай нэгдэн парламент засгийн газрын үйл ажиллагааг хянан хэлэлцэх асуудлыг сулруулахын зэрэгцээ УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын гишүүн гэсэн албан тушаалтныг хавсран гүйцэтгэж байгаа намын лидерүүдэд  хууль тогтоох болоод гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэн захирах бололцоо олгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл хэт хатуу намын удирдлага нь УИХ-ыг асуудлыг нээлттэй, мэтгэлцээний журмаар шийдвэрлэдэг бус намын шийдвэрийг албан ёсны болгон баталдаг газар болгон хувиргажээ.
2. Засгийн газар өөрт хүртээлгүй ажилд их оролцож байна.
1980-аад оноос төрийн захиргааны онолд эргэлт гарсантай холбоотойгоор төрийн байгууллагуудын үндсэн үүрэг, зорилго, үйл ажиллагааны зарчимд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Энэ нь төрийн албаны шинэтгэл нэрийн дор өрнөж байна. Монгол улс төрийн албаны шинэтгэлийг эхлүүлэн, хэрэгжүүлж байгаа хэмээн ярьж бичиж байгаа боловч
Сүүлийн үед хууль тогтоох засаглалыг хоёр танхимтай болгох талаар мэр сэр яригдах болж. Зарим хэсэг нь зөв, зарим хэсэг нь буруу хэмээн мэтгэлцэж байгаа боловч иргэд бидэнд энэ талаар тодорхой, бодитой мэдээлэл байхгүй байгаа учраас энэ талаар ярьж байгаа хүмүүсийг сонсохоос хэтрэхгүй байна. Иймд энэ талаар товчхон бичмээр санагдлаа.
Югославь нэгэн удаа хууль тогтоох засаглалаа таван танхимтай болгож, Өмнөд Африк 1984-1994 онд гурван танхимтай болгож туршилт хийж байсныг эс тооцвол дэлхийн улс гүрнүүдийн хууль тогтоох засаглал нь нэг юм уу хоёр танхимтай байдаг билээ. Африкийн ихэнхи орнууд, БНХАУ зэрэг улс төрийн хувьд коммунист улсууд, түүнчлэн ихэнхи пост-коммунист улсуудын хууль тогтоох засаглал нь гол төлөв нэг танхимтай байна. Мэдээжийн хэрэг капиталист, ардчилсан эсвэл барууны хэмээгдэгч улсуудын хууль тогтоох засаглал нэг танхимтай байх тохиолдол байлгүй яахав.
Дэлхийн 2 дугаар дайны дараагаар парламент нь нэг танхимтай улсуудын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн нь нэг танхимтай хууль тогтоох засаглал нь хоёр танхимтай хууль тогтоох засаглалаас илүү үр дүнтэй бөгөөд хурдан ажиллагаатай байдаг гэсэн дүгнэлтээс үүдэлтэй. 1948 онд Израйль нэг танхимтай хууль тогтоох засаглалтай болсон бол Шинэ Зеланд 1950, Дани 1954, Швед 1970 онд хоёр танхимтай хэлбэрээс нэг танхимтай хэлбэр лүү шилжсэн байна.
Одоогийн байдлаар дэлхийн нийт улсуудын яг тал нь хоёр танхимтай хууль тогтоох засаглалтай бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Холбооны улсууд бүгд буюу дэлхийн 16 холбооны улс бүгд хоёр танхимтай парламенттай бөгөөд эдгээрийн 14-ийн аль нэг танхим нь холбооны улсынхаа бүс нутгийг төлөөлдөг байна.
Хоёр танхимтай улсуудын хувьд доод танхимаа өөр өөр янзаар бүрдүүлдэг бөгөөд эрх мэдлийн хүрээ нь ч тухайн улсынхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг байна. Герман, Австри, Энэтхэг зэрэг улсууд доод танхимынхаа төлөөлөгчдийг шууд бусаар сонгодог бол Ирланд, Бельги, Малайз зэрэг улсууд талыг нь шууд сонгуулиар талыг нь томилох журмаар сонгодог байна.  Италийн дээд танхим буюу Сенат, доод танхим буюу төлөөлөгчдийн танхим хоёул шууд сонгуулиар сонгогддог бөгөөд
Сүүлийн үед сонгуулийн системийг өөрчлөх эсэх талаар их ч маргалдах болж, олон ч улс төрчид санал бодлоо илэрхийлэх болж. Даанч энэ их маргаан, мэтгэлцээн дунд эх орныхоо хөгжил, дэвшил, сонгогчдын эрх ашиг, үзэл бодлыг тусгасан зүйл огт алга. Харин аль нэг нам, түүний дараагийн сонгуульд ялах боломжийг эрэлхийлсэн, мэтгэлцээн гэхэд хэцүү, арга ядсан, өрөвдөлтэй яриа зонхилж байна. Улс төрийн намын зорилго засгийн эрх авах гэдэг нь ойлгомжтой хэдий ч засгийн эрх авч яах гэж байгаагаа мартчихсан бололтой. Эсвэл буруу ойлгосон бололтой.
Сонгуулийн системийг өөрчлөх эсэх нь улс төрийн намаас илүүтэйгээр иргэн бидэнд хамаатай учраас үүнийг бичлээ.
Сонгууль яах гэж хийдэг юм бэ?
• Улс төрчдийг сонгон шалгаруулах: Ардчилалын үүднээс авч үзвэл сонгууль нь улс төрчдийг сонгон шалгаруулах явц юм. Нэг ёсондоо иргэд удирдлагадаа ажиллах ажилтанг сонгон, шалгаруулж авч байгаа гэсэн үг. Уг шалгаруулалтад улс төрчид мэдлэг, чадвар түүнчлэн иргэдийн амьдралыг сайжруулах талаар юу хийхээр төлөвлөж байгаа зэргээрээ өрсөлдөх учиртай.
• Засгийн газрыг эмхлэн байгуулах: Сонгон шалгаруулалт (сонгууль)-н үр дүнд Засгийн газар эмхлэн байгуулагддаг. Америк, Франц, Венесуэл зэрэг улсуудад гүйцэтгэх засаглалынхныг сонгуулиар шууд сонгодог бол парламентийн системтэй улсуудад парламентад хамгийн олон суудал авсан намаас нэр дэвшүүлэн сонгодог.
• Иргэдийг төлөөлөх: Иргэдийн хүсэлт, санаа, бодол, шаардлага сонгуулиар дамжин эрх баригчдад хүрдэг. Өөрөөр хэлбэл сонгууль нь иргэд санал, бодлоо илэрхийлэх нэг арга зам юм.
• Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх: Сонгуулийн компанит ажлын явцад иргэдэд тэр болгон олдоод байдаггүй бодит бөгөөд хэрэгцээтэй мэдээлэл (засгийн эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, засгийн газрын үйл ажиллагааны талаархи бодит үнэлгээ, цаашдын хэрэгжүүлэх бодлого гэх мэт) ард, иргэдэд хүрдэг. Улс төрийн намууд ихэнхи тохиолдолд иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд бус тэднийг өөртөө татах сонирхолтой байдаг тул дутуу, дулимаг, худал мэдээлэл цацах нь элбэг байдаг хэдий ч сонгуулийн үеэр иргэд арай илүү мэдээлэл олж авах боломжтой байдаг.
• Засаглах эрхийг хууль ёсны болгох: БНМАУ-д цорын ганц нам байхад яах гэж сонгууль хийдэг байсан юм бэ? Нэг тойрог дээр ганцхан нэр дэвшигч өөртэйгөө өрсөлдөж 100 хувийн саналаар ялах ямар хэрэг байсан юм бол? Үүний учир бол засаглах эрхийг
Үргэлжлэл (Ийм Төрийн Албаны зөвлөл 100 гаран жилийн өмнө л байсан. Одоо бол Ерөнхийлөгч Н.Энхбаярт л хэрэгтэй бололтой)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.
Ерөнхийлөгч маань сүрхий их эрх мэдэлтэй төрийн албаны зөвлөлд их хайртай бололтой. Тийм ч болохоороо өөрөө санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар маш олон заалт нэмж оруулсаны зэрэгцээ зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгон УИХ томилох нь зүйтэй гэж үзсэн биз. Дээрээс нь бас менежмент, ялангуяа хүний нөөцийн менежментийн талаар ёстой “А” ч үгүй бололтой манай Ерөнхийлөгч.
Ерөнхийлөгчийн маань санал болгоод байгаа шиг төрийн албаны зөвлөл өөр улсуудад байдаг уу? Байсан. Харин одоо бол байхгүй.
1881 онд ерөнхийлөгч Гарфийлдын амь насыг төрийн албан тушаал горилогч нэгэн хороосноос үүдэн Пенделтон Акт (Pendleton Act) гэж алдаршсан Төрийн албаны тухай хууль 1883 онд батлагдан гарчээ. Уг хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөл нь дөрвөн үндсэн үүрэгтэй байв. Үүнд:
• Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах,
• Төрийн албаны шалгалтанд өндөр оноо авсан хүмүүсээс эхлэн төрийн албанд томилох,
• Төрийн албанд анхлан орогсдыг эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулан, дүгнэх,
• Муж улсуудаас Вашингтонд ажиллах албан хаагчдыг мужуудын хүн амын тоог харгалзан томилох зэрэг байв.
Үүнээс хойш төрийн албаны зөвлөл үндсэн үүргээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой.
Өнөө цагт төрийн албаны шалгалт авдаг улсуудын тоо маш цөөхөн үлдсэн бөгөөд шалгалт авдаг хэдхэн улс нь уг шалгалтыг манай Ерөнхийлөгчийн төсөлдөө тусгасанаас шал өөрөөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.
4. Уг хуулийн төсөлд зааснаар төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахын тулд:
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө “түр” хугацаагаар томилохгүйгээр  хуулийн 17.1, 17.4-т зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх, ийм боломжгүй бол төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авдаг практикийг хэвшүүлж, хуулийн энэ заалтыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлдэг байх шаардлагатай байна.
хэмээжээ.
Ийм өөрчлөлт оруулснаар ажилтан томилох эрх бүхий албан тушаалтнууд танил тал, намын харьяалал харгалзан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, “өөрийн” хүнийг “түр” нэрийн дор төрийн захиргааны албан тушаалд томилох, түр ажиллаж байгаа хүн нь мэргэшлийн шалгалтанд орж, доогуур оноо авсан ч өндөр оноо авсан хүнийг биш, тухайн “түр” хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах, тэр ч бүү хэл шалгалтанд тэнцээгүй байсан ч ажлын байрыг нь чөлөөлөхгүй байх, түүнчлэн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг “түр” томилогдон ажиллаж байгаа хүндээ тохируулан зарлах зэргээр шударга бус үйл ажиллагаа явуулдаг,  түр томилох хуулийн энэ заалтыг ашиглаж, албан тушаалын авилгал авдаг явдлыг зогсооно хэмээн тооцоолсон байна.
Үнэхээр зогсоож чадах уу?
Төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин ажиллах ёстой юу? Ёстой. Төрийн алба тогтвортой байх ёстой юу? Ёстой. Энэ зарчим 1854 онд Англи Улсад хэвлэгдэн гарсан Норткөүт-Тревелианын тайланд анх тусгалаа олсон гэж үздэг. Норткөүт-Тревелианын тайланд энэ хуулийн төсөлд тусгасантай адил, бараг үг үсгийн зөрөөгүй өгүүлбэр бий.
...Төрд алба хаших хүсэлтэй хүн бүр шалгалт өгөх ёстой. Төрийн албаны шалгалтыг тусгай хороо зохион байгуулна. Шалгалтанд тэнцсэн хүмүүс төрийн албаны доод шатнаас