Либерал үзэл


Сүүлийн үед сонин, хэвлэлийн хуудаснаа либерал үзэл гэсэн үг их харагдах болж. Энэ нь нэг талаар сайшаалтай боловч либерал үзлийг дутуу, дулимаг тайлбарласан, бодит утгаас нь зөрүүтэй бичсэн, либерал үзлийн олон элементүүдийн харилцан, хамаарлыг орхигдуулсан байх нь түгээмэл ажиглагдаж байна. Либерал үзлийг ухаж ойлгох, түүнтэй гүнзгий танилцах нь олон сайн талтай боловч үүний сайн тал, үр ашгийг нь хүртэхийн тулд уг үзлээ сайтар ойлгосон байх учиртай.

“Ideology” буюу Монголоор “үзэл” хэмээн орчуулагдсан байдаг ойголтыг анх Францын гүн ухаанч Дэстат де Траси (1754-1836) 1796 онд нийгмийн шинжлэх ухаанд хэрэглэжээ. Ideology гэдэг үгийг “idea” буюу “бодол, санаа” “logy” буюу “шинжлэх ухаан” гэсэн хоёр үгний нийлбэр гэж үздэг бөгөөд ямар ч үзэл гурван үндсэн зүйлийг тайлбарлахыг оролддог. Үүнд:

(а) нийгэмд оршин буй дэг журам, хэв маяг,
(б) “сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маяг,
(в) “сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маягыг хэвшүүлэх, улс төрийн өөрчлөлтийг хийх арга, барил зэрэг болно.

Өөрөөр хэлбэл ямар ч үзэл нийгмийн харилцааг зохицуулах арга, барилыг судалдаг гэж ойлгож болох бөгөөд үзэл гэдэг нь товчхондоо үйл ажиллагаанд тулгуурласан итгэл, үнэмшлийн систем, улс төрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, уялдаа, холбоо бүхий бодол, санааны нийлбэр юм.

Либерал үзэл хэдийгээр олон зуун жилийн түүхтэй боловч 19-р зууны эхэн үеээс л улс төрийн үзэл, баримтлал болж төлөвшсөн агаад  төлөвшлийнхөө явцад хэд хэдэн элементийг өөртөө агуулах болжээ. Либерал үзлийн элементүүдийг нарийвчлан судлах нь либерал үзлийг буруугаар ойлгох, түүнийг буруу, ташаа тайлбарлах зэрэг төөрөгдлөөс сэргийлдэг. Либерал үзэл нь дараахь элементүүдийг агуулдаг бөгөөд эдгээр элементүүдийн нийлбэр л либерал үзлийн суурь болохоос биш аль нэг нь эсвэл зарим хагас нь либерал үзлийг үнэн зөвөөр илэрхийлж чадахгүй гэдийг дурьдах нь зүйтэй болов уу.


Ëиберал үзлийн элементүүд

• Individualism буюу бодгальч үзэл: Хувь хүн гэдэг бол ямарч нийгмийн бүлэг, хамтын ажиллагаанаас чухал байх агаад хувь хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, амьдралын зорилго, амьдрах хэв, маяг зэрэг нь тухайн хүний илэрхийлэл болдог учраас хувь хүн бүр өөрийн хүсч, “зөв” гэж бодож буй замаараа амьдрах бололцоотой нийгмийг байгуулах хэрэгтэй.

• Freedom буюу эрх чөлөө: Хүн өөрийн хүссэн, “зөв” гэж бодсон замаараа замнах нь түүний эрх чөлөө бөгөөд үүнд нь ямар нэгэн этгээд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хэдий тийм боловч хэн нэгний эрх чөлөөгөө эдлэн хийсэн үйлдэл нь бусдын эрх чөлөөнд аюул учруулж болох учраас “хууль, дүрэм” болон “ёс, зүй”-г хүндэтгэн эрх чөлөөгөө эдлэх ёстой. Иймд хувь хүн бусдын эрх чөлөөнд халдалгүйгээр боломжит бүхий л эрх, чөлөөгөө эдлэж болно.

• Reason буюу ухаан бодол: Хүн өөртөө хамааралтай асуудлаар хамгийн зөв шийдвэрийг гаргах чадвартай байдаг бөгөөд үүнийг нь хэрхэвч хязгаарлаж болохгүй. Хүн бүр харилцан адилгүй байх боловч хоорондын ялгаатай байдлаас үүссэн зөрчлөө дайн, дажин бус мэтгэлцээн, харилцан ойлголцлын дүнд шийдвэрлэх чадвартай байдаг.

• Equality буюу тэгш байдал: Хүн бүр тэгш эрхтэй төрдөг. Иймдээ ч хүн бүр амьдралынхаа туршид бусадтай адил эрх (хуулийн өмнө эрх тэгш байх, хүн бүр аливаа асуудалд нэг саналын эрхтэй оролцох) эдлэх бөгөөд эдгээр эрхийг хэн ч зөрчиж болохгүй.  Хүн бүр харилцан адилгүй ухаан, чадвар, мэдлэг, шургуу, хөдөлмөрч, хичээнгүй зантай байдаг учраас хүн бүр адил боломжоор хангагдахаас бус бүгд адил зүйл хүртэх боломжгүй.

• Toleration буюу тэвчээр: Бусдыг өөрийнхөө хүсээгүй зүйлийг ярих, бодох, үйлдэл, эс үйлдлийг хийхийг тэвчих нь бусдын эрх чөлөөг баталгаажуулж, нийгмийг хөгжүүлж буй хэрэг юм. Олон ургальч үзэл нь эрүүл үзэгдэл бөгөөд харилцан адилгүй хүмүүсийн бодол, үзэл санаа нийтийн дунд шудрагаар хэлэлцэгдэж,  сонгогдож байгаа үзэгдэл. Иймд шийдвэрлэх боломжгүй зөрчилдөөн гэж байхгүй бөгөөд гагцхүү өөр өөр үзэл, бодол нийтийн хүртээл болох, нийтээр хэлэлцэгдэх боломжтой орчинг л үүсгэх хэрэгтэй.

• Consent буюу зөвшилцөл: Эрх мэдэл болон нийгмийн харилцаа нь цаг ямагт зөвшилцөл дээр тулгуурласан байх ёстой. Иймд засаглаж буй этгээд/улс төрийн хүчин нийт иргэдийн зөвшилцлийн үр дүнд засаглах эрхийг эдлэх боломжтой болно. Энэ нь ардчилалын суурь үндсийг тавихад хэрэг болох юм.

• Consitutionalism буюу үндсэн хуульт засаглал: Засгийн газар нь хэдийгээр нийгмийн дэг, журам, аюулгүй, тогтвортой байдал зэргийг хангах баталгаа болдог хэдий ч хүний эрх, эрх чөлөөг зөрчигч, дарангуйлагч болох тохиолдол байдаг тул Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлах механизм хэрэгтэй байдаг. Засгийн газрын үйл ажиллагааг эрх мэдлийн хуваарилах, хяналт, шалгалтын тогтолцоог тэнцвэржүүлэх, бичмэл үндсэн хууль болон, төр, иргэдийн хоорондын харилцааг нарийн тусгасан хууль батлах зэргээр хягаарлаж болно.

Эдгээр хэдэн элементүүд нь либерал үзлийг тодорхойлж байгаа бөгөөд зарим элементүүд нь хоорондоо бага зэрэг зөрчилдөх тохиолдол ч байна. Иймд эдгээр элементүүдийн харилцан хамаарлыг ойлгож, тэнцвэрийг олсноор либерал үзлийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх үндэс бүрдэнэ.

Тэрнээс биш зарим нэгэн шиг individualism буюу бодгальч үзлийг либерал үзлийн ганц элемэнт хэмээн үзэж, сонгодог либерализмыг хэт тахин шүтэж, модерн либерализмыг үл ойшоон замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын даруулгаа хийхийг эсэргүүцэх эсвэл либерал үзлийн зарим элементүүдийг бүр орхигдуулан төр, хууль, дүрэм хэрэггүй хэмээн айлдах нь үнэнийг гажуудуулсан хэрэг болно.

Сонгодог либерал үзэл

Сонгодог либерализм нь individualism буюу бодгальч үзлийг хэт тахин шүтдэг бөгөөд хувь хүнийг өөрөө өөрийгөө бүрэн авч явах чадвартай, оршин буй нийгэм болон бусдаас огт хамааралгүй гэж үздэг. Иймдээ ч атомист үзлийн үүднээс төрийн зүгээс хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцохыг буруушаахын зэрэгцээ төр, засгийн газрын нийгэмд гүйцэтгэх үүргийг няцаадаг юм. Сонгодог либерализм нь төр, засгийн газар нийтийн ашиг, сонирхол (нийтийн ашиг сонирхолыг илүүд үзэх гэсэн ойлголт нь ёс зүйн 3 гол онолын нэг болох прагматизмын онолын үүднээс бол зөв зүйл юм) гэдэг үгээр халхавч хийн хувь хүний эрхэнд халддаг, хувь хүний хийхийг үл хүссэн үйлдэл, эс үйлдлийг хүчээр хийлгэдэг гэж үздэг боловч төрийг “хэрэгтэй чөтгөр” гэдгийг бүрэн үгүйсгэдэггүй. Хэрэгтэй гэсний учир бол төр нь нийгэмд хэв, журам, аюулгүй байдал тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэгтэй салшгүй холбоотой.

Эдийн засгийн либерал үзлийн үүднээс чөлөөт эдийн засгийг дэмждэг бөгөөд эдийн засгийн харилцаанд төр, засгийн газрын зүгээс оролцохгүй байсан цаг (laissez faire capitalism)-т эдийн засаг  тогтвортой хөгждөг хэмээн үздэг.

Сонгодог либерал үзэл нь даяарчлалын эрин үед төдийлөн зохицохгүй байж болох юм. Ойрхи Дорнодод болсон үзэгдэл Монгол улс, түүний эдийн засагт нөлөөлдөг, эдийн засаг, гадаад харилцааны нэгдсэн бодлоггүйгээр бусад улсуудтай харилцахад нэн бэрхшээлтэй болсон, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын нөлөө ихээхэн өргөжсөн өнөө үед хувь хүн бүү хэл тусгаар улсууд хоорондоо харилцан хамааралтай болж дэлхийн дулааралтай тэмцэх , экологийн тэнцвэрт байдлыг хадгалах,  ядуурлыг бууруулах зэрэгт хамтын ажиллагаа, системийн хандлага зайлшгүй шаардлагатай болсоор байна.

Модерн буюу орчин цагийн либерал үзэл

Орчин цагийн либерал үзэл нь сонгодог либерал үзэлтэй харьцуулахад төрд илүү нааштайгаар ханддаг. Орчин цагийн либерал үзлийн үүднээс төр эдийн засгийн менежмэнт болон нийгэмд хэв журам тогтоох ажиллагаанд оролцох нь зүйтэй гэж үздэг. Ингэж өөрчлөгдөх болсон шалтгаан нь аж үйлдвэрийн капитализм шинэ төрлийн шудрага бус хэлбэрийг үүсгэсэн бөгөөд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо чухал гэж үздэгтэй салшгүй холбоотой. Орчин цагийн либерал үзлийн гол төлөөлөгчид нь Ж.С. Милл, Т.Х. Грийн, Л.Т.Хобхаус, Ж.А.Хобсон нар бөгөөд тэд эрх чөлөө гэдгийг бусдын оролцоогүй, бүх зүйлээс тусгаар, дүрэм, журамд баригдахгүй байх гэдгээр бус хүн өөрийгөө хөгжүүлэх, хүсэл зорилготой байх, зорьсон зорилгодоо хүрэх боломжоор хангагдахтай холбон ойлгодог. Иймдээ ч төр, засгийн газар нийгмийн хэв журам, аюулгүй байдал төдийгүй нийгмийн халамжийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн үзэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нь сайн менежменттэй систем, хууль, дүрэм, журмын хүрээнд ажиллах капитализмын үндсэн дээр бий болно хэмээн үздэг байна. Ингэж үзсэнээрээ тэд төр, засгийн газар хувь хүний амьдралын бүхий л салбарт хөндлөнгөөс оролцоно гэсэн утга агуулаагүй бөгөөд өөрөө өөрийгөө авч явах чадвар мөхөс, бусдын туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа, үүрэг хариуцлагаа хүлээх чадваргүй байгаа хүмүүст туслах, тэднийг бие даан амьдрах, үүрэг хариуцлагаа бүрэн, дүүрэн хүлээх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх гэсэн утгаар ойлгодог.
 

Ийм ч учраас төр, засгийн газар иргэдийнхээ өмнө ажлын байр бий болгох, мөнгөний ханш унахаас сэргийлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг төрөл бүрийн үүрэг хүлээдэг, хүлээхээс ч өөр аргагүй юм.

Засгийн газрын оролцоо, хууль, дүрэм, журам үйлчилдэггүй хар эдийн засгийн харилцаа ямархуу байдгийг либерал үзлийн элементүүдийн харилцан хамаарлын умартсан, individualism буюу бодгальч үзлийг буруугаар тахин шүтсэн, төр болоод хууль, дүрэм, журмыг үгүйсгэдэг хүмүүсээс асуухад илүүдэхгүй биз.

Сэтгэгдэлүүд:

1. Wolf (зочин) | 2007-12-04 11:42:23
Хэй энийг чинь хуулаад ашиглаж болох уу?Гхдээ эх сурвалжийг нь мэдээж дурдана.
2. Reformist (зочин) | 2007-12-04 14:36:53
Minii blogt zochilsond bayarlalaa. Ene blogt baigaa zuilsees avch ashiglaj bolno.
3. AD (зочин) | 2007-12-13 11:27:16
Liberal uzliig mun chanariin huvd tailbarlan bichsend tani talarhaj baina. Bi irgenii huvid unuudriin mobgoliin niigem, uls turiin talaar uuriin huviin uzel bodloo haaya bichdeg yum aa. Tuundee turiin oroltsoonii talaar sanal bodloo ilerhiilsen udaa tsuungui. Gevch uchir dutagdaltai zuils bas baisniig nuuhgui. Endees bi turiin oroltsoo ni irgen hunii uurtuu zuv gej bodsonoo heregjuuleh bolomj olgodog gedeg utgaar ni oilgoh ni chuhal yum bna. thanks
4. бүбээ (зочин) | 2007-12-13 22:31:17
Их хэрэгтэй мэдээлэл байна, баярллаа.

Ай Ди тѳр ер нь боломж олгох эрхтэй гэж үү? Хүн бодсоноо хэрэгжүүлэх боломжийг тѳр олгоно гэдэг юу гэсэн үг вэ? Тѳрийн олгох боломж гэдэг угаасаа байх ёсгүй ойлголт байх, би тэгэж бодлоо.

Реформист энэ талаар онолын үндэслэлтэй тайлбар ѳгѳѳч, боломжтой бол? Би бас ташаа туйлширч байж магад.
5. CHINEE4747 (зочин) | 2007-12-25 11:38:41
MINII HUVID EDEIIN ZASGIIN ERH CHOLOO MANDTUGAI L GEJ HELMEER BNA.
6. АЭ (зочин) | 2008-11-26 12:26:42
Либерал үзэл
2007-12-03 14:29:02


Сүүлийн үед сонин, хэвлэлийн хуудаснаа либерал үзэл гэсэн үг их харагдах болж. Энэ нь нэг талаар сайшаалтай боловч либерал үзлийг дутуу, дулимаг тайлбарласан, бодит утгаас нь зөрүүтэй бичсэн, либерал үзлийн олон элементүүдийн харилцан, хамаарлыг орхигдуулсан байх нь түгээмэл ажиглагдаж байна. Либерал үзлийг ухаж ойлгох, түүнтэй гүнзгий танилцах нь олон сайн талтай боловч үүний сайн тал, үр ашгийг нь хүртэхийн тулд уг үзлээ сайтар ойлгосон байх учиртай.

“Ideology” буюу Монголоор “үзэл” хэмээн орчуулагдсан байдаг ойголтыг анх Францын гүн ухаанч Дэстат де Траси (1754-1836) 1796 онд нийгмийн шинжлэх ухаанд хэрэглэжээ. Ideology гэдэг үгийг “idea” буюу “бодол, санаа” “logy” буюу “шинжлэх ухаан” гэсэн хоёр үгний нийлбэр гэж үздэг бөгөөд ямар ч үзэл гурван үндсэн зүйлийг тайлбарлахыг оролддог. Үүнд:

(а) нийгэмд оршин буй дэг журам, хэв маяг,
(б) “сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маяг,
(в) “сайн” нийгмийг бий болгоход шаардлагатай дэг журам, хэв маягыг хэвшүүлэх, улс төрийн өөрчлөлтийг хийх арга, барил зэрэг болно.

Өөрөөр хэлбэл ямар ч үзэл нийгмийн харилцааг зохицуулах арга, барилыг судалдаг гэж ойлгож болох бөгөөд үзэл гэдэг нь товчхондоо үйл ажиллагаанд тулгуурласан итгэл, үнэмшлийн систем, улс төрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, уялдаа, холбоо бүхий бодол, санааны нийлбэр юм.

Либерал үзэл хэдийгээр олон зуун жилийн түүхтэй боловч 19-р зууны эхэн үеээс л улс төрийн үзэл, баримтлал болж төлөвшсөн агаад төлөвшлийнхөө явцад хэд хэдэн элементийг өөртөө агуулах болжээ. Либерал үзлийн элементүүдийг нарийвчлан судлах нь либерал үзлийг буруугаар ойлгох, түүнийг буруу, ташаа тайлбарлах зэрэг төөрөгдлөөс сэргийлдэг. Либерал үзэл нь дараахь элементүүдийг агуулдаг бөгөөд эдгээр элементүүдийн нийлбэр л либерал үзлийн суурь болохоос биш аль нэг нь эсвэл зарим хагас нь либерал үзлийг үнэн зөвөөр илэрхийлж чадахгүй гэдийг дурьдах нь зүйтэй болов уу.


Либерал үзлийн элементүүд

• Individualism буюу бодгальч үзэл: Хувь хүн гэдэг бол ямарч нийгмийн бүлэг, хамтын ажиллагаанаас чухал байх агаад хувь хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, амьдралын зорилго, амьдрах хэв, маяг зэрэг нь тухайн хүний илэрхийлэл болдог учраас хувь хүн бүр өөрийн хүсч, “зөв” гэж бодож буй замаараа амьдрах бололцоотой нийгмийг байгуулах хэрэгтэй.

• Freedom буюу эрх чөлөө: Хүн өөрийн хүссэн, “зөв” гэж бодсон замаараа замнах нь түүний эрх чөлөө бөгөөд үүнд нь ямар нэгэн этгээд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хэдий тийм боловч хэн нэгний эрх чөлөөгөө эдлэн хийсэн үйлдэл нь бусдын эрх чөлөөнд аюул учруулж болох учраас “хууль, дүрэм” болон “ёс, зүй”-г хүндэтгэн эрх чөлөөгөө эдлэх ёстой. Иймд хувь хүн бусдын эрх чөлөөнд халдалгүйгээр боломжит бүхий л эрх, чөлөөгөө эдлэж болно.

• Reason буюу ухаан бодол: Хүн өөртөө хамааралтай асуудлаар хамгийн зөв шийдвэрийг гаргах чадвартай байдаг бөгөөд үүнийг нь хэрхэвч хязгаарлаж болохгүй. Хүн бүр харилцан адилгүй байх боловч хоорондын ялгаатай байдлаас үүссэн зөрчлөө дайн, дажин бус мэтгэлцээн, харилцан ойлголцлын дүнд шийдвэрлэх чадвартай байдаг.

• Equality буюу тэгш байдал: Хүн бүр тэгш эрхтэй төрдөг. Иймдээ ч хүн бүр амьдралынхаа туршид бусадтай адил эрх (хуулийн өмнө эрх тэгш байх, хүн бүр аливаа асуудалд нэг саналын эрхтэй оролцох) эдлэх бөгөөд эдгээр эрхийг хэн ч зөрчиж болохгүй. Хүн бүр харилцан адилгүй ухаан, чадвар, мэдлэг, шургуу, хөдөлмөрч, хичээнгүй зантай байдаг учраас хүн бүр адил боломжоор хангагдахаас бус бүгд адил зүйл хүртэх боломжгүй.

• Toleration буюу тэвчээр: Бусдыг өөрийнхөө хүсээгүй зүйлийг ярих, бодох, үйлдэл, эс үйлдлийг хийхийг тэвчих нь бусдын эрх чөлөөг баталгаажуулж, нийгмийг хөгжүүлж буй хэрэг юм. Олон ургальч үзэл нь эрүүл үзэгдэл бөгөөд харилцан адилгүй хүмүүсийн бодол, үзэл санаа нийтийн дунд шудрагаар хэлэлцэгдэж, сонгогдож байгаа үзэгдэл. Иймд шийдвэрлэх боломжгүй зөрчилдөөн гэж байхгүй бөгөөд гагцхүү өөр өөр үзэл, бодол нийтийн хүртээл болох, нийтээр хэлэлцэгдэх боломжтой орчинг л үүсгэх хэрэгтэй.

• Consent буюу зөвшилцөл: Эрх мэдэл болон нийгмийн харилцаа нь цаг ямагт зөвшилцөл дээр тулгуурласан байх ёстой. Иймд засаглаж буй этгээд/улс төрийн хүчин нийт иргэдийн зөвшилцлийн үр дүнд засаглах эрхийг эдлэх боломжтой болно. Энэ нь ардчилалын суурь үндсийг тавихад хэрэг болох юм.

• Consitutionalism буюу үндсэн хуульт засаглал: Засгийн газар нь хэдийгээр нийгмийн дэг, журам, аюулгүй, тогтвортой байдал зэргийг хангах баталгаа болдог хэдий ч хүний эрх, эрх чөлөөг зөрчигч, дарангуйлагч болох тохиолдол байдаг тул Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлах механизм хэрэгтэй байдаг. Засгийн газрын үйл ажиллагааг эрх мэдлийн хуваарилах, хяналт, шалгалтын тогтолцоог тэнцвэржүүлэх, бичмэл үндсэн хууль болон, төр, иргэдийн хоорондын харилцааг нарийн тусгасан хууль батлах зэргээр хягаарлаж болно.

Эдгээр хэдэн элементүүд нь либерал үзлийг тодорхойлж байгаа бөгөөд зарим элементүүд нь хоорондоо бага зэрэг зөрчилдөх тохиолдол ч байна. Иймд эдгээр элементүүдийн харилцан хамаарлыг ойлгож, тэнцвэрийг олсноор либерал үзлийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх үндэс бүрдэнэ.

Тэрнээс биш зарим нэгэн шиг individualism буюу бодгальч үзлийг либерал үзлийн ганц элемэнт хэмээн үзэж, сонгодог либерализмыг хэт тахин шүтэж, модерн либерализмыг үл ойшоон замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын даруулгаа хийхийг эсэргүүцэх эсвэл либерал үзлийн зарим элементүүдийг бүр орхигдуулан төр, хууль, дүрэм хэрэггүй хэмээн айлдах нь үнэнийг гажуудуулсан хэрэг болно.

Сонгодог либерал үзэл

Сонгодог либерализм нь individualism буюу бодгальч үзлийг хэт тахин шүтдэг бөгөөд хувь хүнийг өөрөө өөрийгөө бүрэн авч явах чадвартай, оршин буй нийгэм болон бусдаас огт хамааралгүй гэж үздэг. Иймдээ ч атомист үзлийн үүднээс төрийн зүгээс хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцохыг буруушаахын зэрэгцээ төр, засгийн газрын нийгэмд гүйцэтгэх үүргийг няцаадаг юм. Сонгодог либерализм нь төр, засгийн газар нийтийн ашиг, сонирхол (нийтийн ашиг сонирхолыг илүүд үзэх гэсэн ойлголт нь ёс зүйн 3 гол онолын нэг болох прагматизмын онолын үүднээс бол зөв зүйл юм) гэдэг үгээр халхавч хийн хувь хүний эрхэнд халддаг, хувь хүний хийхийг үл хүссэн үйлдэл, эс үйлдлийг хүчээр хийлгэдэг гэж үздэг боловч төрийг “хэрэгтэй чөтгөр” гэдгийг бүрэн үгүйсгэдэггүй. Хэрэгтэй гэсний учир бол төр нь нийгэмд хэв, журам, аюулгүй байдал тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэгтэй салшгүй холбоотой.

Эдийн засгийн либерал үзлийн үүднээс чөлөөт эдийн засгийг дэмждэг бөгөөд эдийн засгийн харилцаанд төр, засгийн газрын зүгээс оролцохгүй байсан цаг (laissez faire capitalism)-т эдийн засаг тогтвортой хөгждөг хэмээн үздэг.

Сонгодог либерал үзэл нь даяарчлалын эрин үед төдийлөн зохицохгүй байж болох юм. Ойрхи Дорнодод болсон үзэгдэл Монгол улс, түүний эдийн засагт нөлөөлдөг, эдийн засаг, гадаад харилцааны нэгдсэн бодлоггүйгээр бусад улсуудтай харилцахад нэн бэрхшээлтэй болсон, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын нөлөө ихээхэн өргөжсөн өнөө үед хувь хүн бүү хэл тусгаар улсууд хоорондоо харилцан хамааралтай болж дэлхийн дулааралтай тэмцэх , экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах зэрэгт хамтын ажиллагаа, системийн хандлага зайлшгүй шаардлагатай болсоор байна.

Модерн буюу орчин цагийн либерал үзэл

Орчин цагийн либерал үзэл нь сонгодог либерал үзэлтэй харьцуулахад төрд илүү нааштайгаар ханддаг. Орчин цагийн либерал үзлийн үүднээс төр эдийн засгийн менежмэнт болон нийгэмд хэв журам тогтоох ажиллагаанд оролцох нь зүйтэй гэж үздэг. Ингэж өөрчлөгдөх болсон шалтгаан нь аж үйлдвэрийн капитализм шинэ төрлийн шудрага бус хэлбэрийг үүсгэсэн бөгөөд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо чухал гэж үздэгтэй салшгүй холбоотой. Орчин цагийн либерал үзлийн гол төлөөлөгчид нь Ж.С. Милл, Т.Х. Грийн, Л.Т.Хобхаус, Ж.А.Хобсон нар бөгөөд тэд эрх чөлөө гэдгийг бусдын оролцоогүй, бүх зүйлээс тусгаар, дүрэм, журамд баригдахгүй байх гэдгээр бус хүн өөрийгөө хөгжүүлэх, хүсэл зорилготой байх, зорьсон зорилгодоо хүрэх боломжоор хангагдахтай холбон ойлгодог. Иймдээ ч төр, засгийн газар нийгмийн хэв журам, аюулгүй байдал төдийгүй нийгмийн халамжийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн үзэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нь сайн менежменттэй систем, хууль, дүрэм, журмын хүрээнд ажиллах капитализмын үндсэн дээр бий болно хэмээн үздэг байна. Ингэж үзсэнээрээ тэд төр, засгийн газар хувь хүний амьдралын бүхий л салбарт хөндлөнгөөс оролцоно гэсэн утга агуулаагүй бөгөөд өөрөө өөрийгөө авч явах чадвар мөхөс, бусдын туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа, үүрэг хариуцлагаа хүлээх чадваргүй байгаа хүмүүст туслах, тэднийг бие даан амьдрах, үүрэг хариуцлагаа бүрэн, дүүрэн хүлээх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх гэсэн утгаар ойлгодог.


Ийм ч учраас төр, засгийн газар иргэдийнхээ өмнө ажлын байр бий болгох, мөнгөний ханш унахаас сэргийлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг төрөл бүрийн үүрэг хүлээдэг, хүлээхээс ч өөр аргагүй юм.

Засгийн газрын оролцоо, хууль, дүрэм, журам үйлчилдэггүй хар эдийн засгийн харилцаа ямархуу байдгийг либерал үзлийн элементүүдийн харилцан хамаарлын умартсан, individualism буюу бодгальч үзлийг буруугаар тахин шүтсэн, төр болоод хууль, дүрэм, журмыг үгүйсгэдэг хүмүүсээс асуухад илүүдэхгүй биз.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.