Онигоо
Өнөөдөр УИХ-ын чуулганы танхим нам гүм. Гишүүдийн ирц бүрдэхгүй болохоор нь УИХ-ын дарга зарим гишүүдийн картыг зээлдэж байгаад арай гэж ирцээ бүрдүүллээ. Даанч хэлэлцэх асуудал бараг л алга. М. Энхболдын Засгийн газрыг огцруулчихсан. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг даанч дахиад огцруулж болохгүй юм. Болдог бол ч сайхан даа. Дахиад огцруулахгүй юу хэмээн гишүүд өөр хоорондоо ярилцана. Зарим нь сонин гарчиглаж, зарим нь дуг хийж, зарим нь утсаар ярина. Гэнэт “өлсөж үхлээ шүү дээ” гэх дуу хаа нэгэн газраас гарав. Хариуд нь “Харин тийм ээ. Яг өлсөж үхэх нь” хариу хэд хэдэн газраас сонсогдов. Хийх ажилгүй, гар утсаараа тоглож суусан УИХ-ын дарга ихэд баярлан “Хэн өлсөж үхэх гээд байна? Тусламж үзүүлэх үү? УИХ-ын гишүүнд тусламж үзүүлэх тухай гэж хууль гаргавал ямар вэ?” хэмээн гишүүдээсээ асуув.  Гишүүд ч бодлогширч, нээрээ ч хэрэгтэй юм шиг хэмээн, анх өлсөж үхлээ гэж орилсон гишүүнийг хайна. Даан ч хэн анх дуугарсан нь олдсонгүй. УИХ-ын дарга бүр “Хэн анх хэлсэн нь гарч ирэхгүй бол лам багшаар олуулж байгаад чуулганы хуралдаанд 3 долоо хоног дараалан таслах эрхгүйгээр суулгана шүү” гэж сүрдүүлээд ч нэмэр болсонгүй.  Аргаа барсан УИХ-ын дарга “За тэгвэл ингээд завсарлая даа” гэвэл өнөө өлсөж үхлээ гэж анх орилодог хоолой “Үгүй ээ” хэмээн байдаг чангаараа хашгирав. Гишүүд ч суудалдаа эргэн сууцгааж байдлыг ажина. УИХ-ын дарга “хэн сая орилсон бэ” гэж асуувал “Та нар толгойгоо ажиллуул л даа. Бид тархи иддэг өт байна. Энэ хавиар идэх юм юу ч алга. Өлсөж үхэх гээд байна” гэсэн хариу хэд хэдэн газраас зэрэг дуулдав. Хэн хэний толгойд байгаа тархи иддэг өт өлсөж үхэх гээд байгаа юм бол?

Сэтгэгдэлүүд:

1. closefriend | 2007-11-23 10:14:11
аймаар мундаг онигоо болжээ.
2. Tji (зочин) | 2007-12-02 23:36:35
ха ха татаж унахыг шахлаа. Наад тархи иддэг өт чинь улсын их хуралд битгий хэл заримдаа Их сургуульд өлсөж үхэх гээд байгаа юм биш үү.
3. hun (зочин) | 2007-12-06 04:34:44
kiki olsoj bg otnuud haa saigui l shaagildaj olsoj buiga gaihatsgaaj bn do.
4. Chucko | 2007-12-13 11:45:53
Ааан тгээд л манай лайтай гишүүд тийм болчихсон юм бж.Хэхэхэхэхэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.