2007-11-05 17:41:26
2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоороо УИХ “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн баримт бичгийг баталжээ. Нэг ёсондоо төрийн албаны шинэтгэлийг нэг хэсэгтээ л энэхүү баримт бичгийн дагуу үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Уг баримт бичгийн эрхэм зорилгыг:
Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхитэй, санаачлагатай манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.
гэж тодорхойлсон байна.
Энэ бол үнэндээ өөлөөд байхаар эрхэм зорилго биш л дээ. Дажгүй сайхан тодорхойлсон хүн уншихад бас ч гэж ойлгомжтой бичигдсэн байгаа юм. Гэхдээ өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг, манлайлагч, менежер, цомхон, чадварлаг зэрэг ойлголтыг хүн болгон адилхан ойлгохгүй нь тодорхой. Тийм ч болохоор уг баримт бичигт энэхүү эрхэм зорилгодоо хүрэх арга замыг тодорхойлж, төрийн албаны шинэтгэлийн үндсэн зарчим, бодлогыг дэлгэрүүлэн тайлбарласан байна. Нийт 12 зарчим жагсаагаад, тэдгээрийгээ тус бүрд нь тайлбарласан байна. Зарим нэг нь бол мэдээж ойлгомжтой, цаг ямагт төрийн албаны үндсэн зарчимд багтаж байдаг төр, ард түмний эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавих, үл ялгаварлах зэрэг зарчмууд байгаа юм.

Харин 1980-аад оны эхэн үеэс эхлэн өндөр хөгжилтэй орнуудад өрнөсөн төрийн албаны шинэтгэл, түүний зарим зарчмуудыг уг баримт бичигт тусгахдаа хэр баргын хүн ойлгохын аргагүй болгочихжээ. Бүгдийг нь тайлбарлавал нэлээд цаг хэрэгтэй учраас эхний удаад ганцыг нь жишээ болгон бичихээр шийдлээ.
Уг баримт бичгийн 3.2 Төрийн албаны шинэтгэлийн зарчим гэсэн хэсэгт нэг үндсэн зарчмаа:
• “Сэлүүрдэх бус, залж чиглүүлэх” – бодлогыг үйл ажиллагаанаас ялган салгаж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрийг хангана. Үүнд төр нь нийтийн бараа, үйлчилгээг хүргэх бодлого боловсруулах, бодлогынхоо хүрээнд улсын /хувийн/ нийгмийн салбарын хөрөнгө нөөцийг зохистойгоор хослуулан бараа, үйлчилгээ үйлдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
хэмээн тодорхойлсон байна. Энэ зарчмыг хэрхэн ойлгож, яаж хэрэгжүүлэх вэ?
Үнэн хэрэг дээрээ энэ баримт бичгийг боловсруулсан, баталсан хүмүүс баримт бичгийнхээ агуулгыг өөрсдөө сайн ойлгоогүй, эсвэл дэндүү хайхрамжгүй хандсан байх. Үгүй бол өөр нэг улс, олон улсын байгууллага төсөл хэлбэрээр боловсруулж өгснийг Монгол хэлнээ буулгахдаа учрыг нь олоогүй, махчилан орчуулсан байж болох. Ингэж таамаглах учир бол дээрх зарчим нь уг баримт бичигт тайлбарласанаас огт өөр утга агуулж байгаад юм.
Уг баримт бичигт “Steering rather than rowing” гэдгийг “Сэлүүрдэх бус, залж чиглүүлэх” гэж махчилан орчуулсан байгаа зарчим бол “Төрийн шинэ менежмент” (New Public management) буюу “менежерализм” (Managerialism)-ийн үндсэн зарчим яах аргагүй мөн. Уг баримт бичигт New Public Management гэдгийг Төрийн захиргааны шинэ загвар хэмээн орчуулсан байгаа нь ч төдийлөн оновчтой биш. Учир нь Төрийн шинэ менежментийн гол агуулга нь Төрийн захиргаа (Public Administration)-ны зарчмаас зайлсхийж өөр, шинэ арга, зарчмаар ажиллахад байгаа юм. Тэрнээс биш дахиад нэг шинэ захиргааны загвар боловсруулчихсан юм биш л дээ. Түүнчлэн “Сэлүүрдэх бус, залж чиглүүлэх” гэсэн үл ойлгогдох зарчмаа буруу тайлбарласан байх юм.
“Steering rather than rowing” гэдэг нь уг барим бичигт тайлбарласан шиг бодлогыг үйл ажиллагаанаас салгаад л дарга нар нь бодлогоо боловсруулаад л ажилтнууд нь хэрэгжүүлээд бай. Ажилтнууд бодлого боловсруулахад оролцох хэрэггүй. Боловсруулсан бодлогоо улсын болон хувийн салбарын хөрөнгө, нөөцийг ашиглаад төрийн ажилтнууд нь бараа үйлчилгээ үйлдвэрлээд бай гэсэн үг огтхон ч биш. Энэ тайлбарт байгаа ганц үнэн санаа нь хувийн салбарын хөрөнгө, нөөцийг ашиглах гэсэн санаа юм.
“Steering rather than rowing” гэдэг нь Монголоор “Гүйцэтгэх бус, зохицуулах” гэсэн утгатай бөгөөд төр, түүний байгууллагуудын үүргийг шинээр тодорхойлсон зарчим юм. Энэ зарчмын утга нь төр, түүний байгууллагууд бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэхээсээ илүүтэйгээр бодлого боловсруулах зохицуулах ажилд анхаарал хандуулах учиртай. Төрийн үүрэг бол иргэдэд үйлчилгээг шууд биечлэн хүргэх бус иргэдийг хүссэн үйлчилгээгээр нь хангах асуудлыг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл төрийн үндсэн үүрэг нь иргэдийн хүссэн бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэх таатай орчин, нөхцөл бүрдүүлэх буюу иргэдтэй хамтран нийгэмд учирсан асуудлыг олж тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх арга замыг сонгох, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө, нөөцийг улсын төсвөөс болон хувийн салбараас бүрдүүлэх, тухайн асуудлыг иргэдийн хүсч буй, засгийн газрын сонгосон арга замаар шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих юм.
Энэхүү зарчмыг олон янзаар тодорхойлж хэлсний заримаас дурьдвал:
• Засаг дарга гэдэг бол бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэгч бус зуучлагч юм.
• Засгийн газрын үндсэн үүрэг бол бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх бус иргэд хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээгээ авч чадаж байгаа эсэхэд хяналт тавих юм.
• Төр, түүний байгууллагууд нь гүйцэтгэгч бус бодлого боловсруулагч, зохицуулагч, менежер байх ёстой.
• Төрийн үүрэг нь бодлого боловсруулах, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэгчидэд таатай орчин бүрдүүлэх, тэдний үйл ажиллагааг хянах юм.

Өөрөөр хэлбэл төр, түүний албан хаагчид бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх нэрээр хүнд суртал гаргаад, иргэдийг чирэгдүүлээд, авилга, хээл хахуулийг өөгшүүлээд, татварын мөнгөөр нэгэн хэвийн, ямар ч сонголтгүй, чанаргүй бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлээд суугаад бай гэсэн үг биш бөгөөд харин ч эсрэгээр толгойгоо ажиллуул, иргэдэд ямар асуудал, бэрхшээл байгааг олж мэд, шийдвэрлэх арга замыг нь олж тогтоо, шаардлагатай хөрөнгө нөөцийг нь бүрдүүл, тэгээд бусдаар гүйцэтгүүлж, гүйцэтгэлийн явц, гарч буй үр дүнд нь хяналт тавь гэсэн үг юм. Тэрнээс биш уг баримт бичигт тайлбарласанчлан төр иргэдийн хүссэн ажил, бараа үйлчилгээг үйлдвэрлээд бай гэсэн үг огтхон ч биш.
УИХ-аас баталсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн баримт бичигт төрийн албаны шинэтгэлийн зарим зарчмуудаа буруу болон үл ойлгогдох байдлаар тайлбарласан байгаа нь дээрх жишээнээс харагдаж байна. Үл ойлгогдох, тэр ч бүү хэл буруу, зөрүү тайлбарласан стратегийн баримт бичигтэй бид төрийн албаны шинэтгэлийг яаж зөв хийж, хүнд суртал, авилгал, үр ашиггүй байдал, нүсэр бүтэц, олиггүй албатаасаа салах вэ дээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: