Ц.Элбэгдорж гэдэг хүнийг би 1989 оны ардчилсан хөдөлгөөний идэвхитэн гишүүний нэг, МУ-ын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан, ард олонд тодорхой хэмжээнд танигдсан улс төрч гэдгээр нь л мэдэхээс бусдаар сайн мэдэхгүй юм. Хор найруулдаг, мөнгө завшдаг, албан тушаалд нугасгүй, авилга авдаг гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн байхыг бол зөндөө харсан. Энэ талаар нь би мэдэхгүй, мэдэх ч боломж байхгүй болохоор өөрийнхөө бага сага мэдэж байгаа зүйлийн талаар бичхээр шийдлээ.
Ц.Элбэгдоржийг дэмждэг, хүндэлдэг, үнэлдэг олон хүн байдаг байх. Тийм ч болохоороо хэлсэн, ярьсаныг нь хүмүүс тодорхой хэмжээгээр сонсож, хүлээн зөвшөөрдөг байлгүй. Зарим хүмүүс түүнийг Монголын цөөхөн удирдагч (leader)-ын нэг гэх юм байна лээ. Үнэний хувьтай байж магадгүй.
Удирдагч хүн мэдээжийн хэрэг олон ур чадвартай байх ёстой. Зарим судлаачид, судалгааны хүрээлэнгүүд 20 гаран ур чадвар жагсаасан байх нь бий. Гэхдээ заавал байх ёстой хэдхэн ур чадвар байна. Үүнд:
• Мэдээлэл олж авах, түгээх,
• Бусдын хэрэгцээ, зан чанарыг ойлгох,
• Бусдыг уриалан дуудах зэрэг орно.
Энэ гурван чадварыг би Ц.Элбэгдорж Танд байгаа юм болов уу гэж боддог. Та сүрхий шинэ санаа гаргаж ирэхгүй ч гэсэн хүмүүсийн юу хүсч байгааг давгүй ойлгоод, түүнийгээ дажгүй тайлбарлаад олон нийтэд хүргээд байгаа юм шиг санагддаг юм. Энэ бол удирдагч хүний хамгийн гол чадвар. Гэхдээ бараг 15 гаран жилийн өмнөх ойлголтоор л доо.
Тийм ч учраас Та ярихаас бус бодит ажил хийдэггүй, худлаа ярихаас цаашгүй гэх зэрэг шүүмжлэлд байнга өртөөд байдаг биз. Ц. Элбэгдорж Таныг би улс төрийн тавцанд өшөө хэдэн жил амьдраасай, улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцоосой, Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулаасай гэж боддог учраас нэг зөвөлгөө өгөх гэсэн юм.
Бодлогын ерөнхий чиглэл, алсын харааг тодорхойлох, нийтэд сурталчлах, ойлгуулах нь удирдагчийн хийх ажил. Энэ ажлаа Та учиргүй сайн биш юмаа гэхэд тун боломжийн хэмжээнд хийгээд байгаа юм. Харин ажлын төлөвлөгөө, санхүүгийн тооцоо гаргах, ажил гүйцэтгэх, гардан удирдах, хяналт тавих, үнэлгээ хийх зэрэг зэрэг шинэ санаа, бодлогыг үр дүн, ажил болгох хэсэг нь хаашаа ч юм алга болчихоод байх юм.
Бодоод байхнээ Та удирдагч (leader) гэдгийг 20 орчим жилийн өмнөх ойлголтоор нь хүлээн авч тэр хэмжээгээрээ хоцрогдсон, “дээр үе”-ийн лидер болчихож. Иймд Танд үндсэндээ хоёр арга, зам байна.
1-рт Та өөрөө орчин цагийн лидер буюу менежер болох.
Бүр болохгүй эсвэл чадахгүй байвал:
2-р арга зам буюу гар нийлж, хамтран ажиллаж чадах хэдэн сайн менежертэй болох, (Танай намд ер нь удирдагч болох хүсэлтэй, санаатай, зорилготой хүмүүс байхаас сайн менежер бараг л байхгүй гээд хэлчихэд буруудахгүй болов уу).
гэсэн хоёр арга замын аль нэгийг сонгохгүй бол Та нөгөө л “ам” Элбэгдорж гэсэн хочтойгоо хөтөлцөөд, замхаран одох нь байна шүү.

Сэтгэгдэлүүд:
Sain bag l burduulj uls turd oroltsoh heregtei dee.
Sain bag l burduulj uls turd oroltsoh heregtei dee.
Мань ёстой улс төр мэдкүү шд
Сэтгэгдэл үлдээх: