The Bankruptcy of Bureaucracy
Төр, төрийн захиргаа гэдэг ойлголт сайн, сайхан зүйлтэй холбогдон ойлгогддог, үр ашигтай ажилладаг байсан цаг саяхан.
1890-ээд оны үеэс төрийн захиргаа гэсэн гэсэн ойлголт өргөн хэрэглэгдэх болж төрийн албаны систем тогтож, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг ойлголт үүсч, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зааглаж өгсөн байна. Энэ үеэс эхлэн төрийн албан хаагч, улс төрч хоорондын харилцаа өөрчлөгдөж улс төрчид төрийн албаны  менежментийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь багассан байна. Төрийн албан хаагч гэдэг ойлголт бий болсноор улс төрчид төрийн албаар дамжуулан өөрсдийн хүслээ гүйцэлдүүлэх, хөрөнгө, мөнгө луйвардах боломжийг тодорхой хэмжээгээр хаажээ. Төрийн байгууллагуудыг төрийн албан хаагчид удирдах болж, улс төрчдөөс хараат байдлаас ангижирсан байна. Түүнчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх боломжийг олгожээ. Энэ нь төрийн албанд гарсан томоохон дэвшил байлаа.
1980-аад оноос эхлэн төрийн захиргааны зарчим төдийлөн сайн ажиллахгүй байгааг зарим судлаачид гарган тавьж эхэлжээ. Төрийн захиргааны зарчим нь улс төрчид, төрийн албан хаагчид улсын мөнгө, хөрөнгө луйвардах боломжийг багасгаж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зааглаж өгсөн боловч

"The Bankruptcy of Bureaucracy" цааш унших »
Is Mongolian Government Dead? Mongolian Perestroika?
Энэ асуултыг Монгол Улсын иргэдээс асуувал дийлэнх хувь нь ТИЙМ гэж хариулна гээд хэлчихэд бараг л буруудахгүй болов уу.

• Төрд итгэх иргэдийн итгэл түүхэнд байгаагүйгээр доройтов,
• Нийт хүн амын 40 орчим хувь амьжиргааны түвшинээс доогуур түвшинд амьдарах болов,
• Биеэ үнэлэгчийн тоо асар нэмэгдэж, бэлгийн замын халдварт өвчин газар авав,
• Хувийн ашиг, хонжоо хайгчид төрийн албыг зүглэх болов,
• Боловсролын түвшин урд хожид байгаагүйгээр буурав,
• Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өдөр дутам өсөх болов,
• Гадаад худалдааны тэнцэл үргэлж алдагдалтай гарах болов,
• Амьд төрсөн 1000 хүүхэд дутмын 20 нь нэг ой хүрэхээсээ өмнө нас барах болов,
• Халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо өмнө жилтэй харьцуулахад 16.6 хувиар өсөв,
• 2007 оны эхний хагас жилд 11.000 гэмт хэрэг гарав,

"Is Mongolian Government Dead? Mongolian Perestroika?" цааш унших »
Блог нээх болсон учир
Төрт улс үүсэн бий болсон цагаас эхлэн төрийн үндсэн үүрэгт юу багтах вэ, төрийг хэн, хэрхэн яаж жолоодох вэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд өнөө үеийг хүртэл уг асуудал эрдэмтэн, судлаачид, улс төрчид төдийгүй эгэл иргэдийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд цаашид энэ хэвээр үргэлжлэх нь тодорхой юм.

Монгол Улс 1990 онд ардчилсан хөгжлийн замыг сонгож, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш даруй 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг амжуулж, өөрчлөлтийг эхлүүлж, төрийн албаны шинэчлэлийн суурийг тавьж, эрх зүйн орчноо чадах чинээгээрээ өөрчилсөн гэдэгтэй маргах аргагүй юм. Хэдий тийм боловч төрд итгэх ард түмний итгэл алдарч, төрийн алба, төрийн албан хаагч, төрийн байгууллага, төрийн үйлчилгээ зэрэг төртэй холбоотой ихэнхи нэр томъёо сайн сайхан гэхээс илүүтэйгээр авилга, хүнд суртал, хоцрогдол, эрх мэдэлд дулдуйдах зэрэг муу, муухай зүйлтэй ямар нэгэх байдлаар холбогдон ойлгогдох болов.
 
Технологийн дэвшил, даяарчлал, олон улсын тавцан дахь өрсөлдөөн, бизнесийн байгууллагын хөгжил, зах зээлийн эдийн засгийн шаардлага зэргээс үүдэн сүүлийн 20 гаруй жилийн туршид бидний барууны хэмээн ярьж заншсан улсууд

"Блог нээх болсон учир" цааш унших »
(Нийт: 27)