2007-11-13 12:55:13
Манайд нэлээдгүй тооны эмнэлэг бий. Улсын гэсэн тодотголтой бүх эмнэлэг улсын төсвөөс санхүүждэг. Эмнэлэгүүдийн гол зорилго бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг аль болох анхан шатанд нь илрүүлж, эмчлэх, ингэснээр цаашид гарах илүү их зардлыг бууруулж улсын төсөв хэмнэх гэж ойлгож болно. Тэрнээс биш өвчилсөн хүмүүсийг авчраад л эмчлээд байна гэсэн үг биш л дээ. Зарим эмнэлэгийн дарга нар, улс төрчид, эрүүл мэндийн яамныхан нь эмнэлэгүүдэд хуваарилж байгаа төсөв хангалтгүй байна. Хангалттай мөнгөтэй бол ёстой нэг үзүүлээд өгөх юмсан гэцгээдэг.
Эмнэлэгүүдэд аль болох хангалттай төсөв хуваарилаад л, хангамжийг нь сайжруулаад байвал эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэвэл худлаа. Дээрээс нь ямар ч улсад хангалттай төсөв гэж байхгүй л дээ. Тухайн жилийн төсөв илүүдэлтэй гарсан хэдий ч илүү гарсан болгоныг хаа хамаагүй цацаад байвал инфляц гэдэг зүйл талийж өгөх байлгүй.
Манай төсвийн томъёололоор бол эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, эмнэлэгт байх хугацаа нь уртсах тусам тухайн эмнэлэгийн улсын төсвөөс авах тусламжийн хэмжээ нэмэгддэг. Энэ томъёолол нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг аль болох анхан шатанд нь илрүүлж, эмчлэх, ингэснээр цаашид гарах илүү их зардлыг бууруулж улсын төсөв хэмнэх гэсэн засгийн газрын үндсэн зорилготойгоо зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид төсөв хуваарилахдаа ихэвчлэн орц буюу хэдэн хүн эмчилсэн, хэн хэр удаан хэвтсэн зэрэг хүчин зүйлсийг харгалзаж төсвөө хуваарилдаг. Тэрнээс биш үйлчлүүлэгчид тус эмнэлэгийн үйлчилгээг хэрхэн үнэлсэн, тэр эмнэлэгт өнгөрсөн жил хэдэн хүн эмнэлэгийн буруугаас болж нас барсан, хэдэн хүнийг хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлж чадсан, хэдэн хүнийг бие даах чадвартай болгосон

"Үр дүнг эрхэмлэх нь буюу орц, гарцын ялгаа" цааш унших »