2008-01-04 11:04:26
Үргэлжлэл (Ийм Төрийн Албаны зөвлөл 100 гаран жилийн өмнө л байсан. Одоо бол Ерөнхийлөгч Н.Энхбаярт л хэрэгтэй бололтой)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи шүүмж.
Ерөнхийлөгч маань сүрхий их эрх мэдэлтэй төрийн албаны зөвлөлд их хайртай бололтой. Тийм ч болохоороо өөрөө санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар маш олон заалт нэмж оруулсаны зэрэгцээ зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч санал болгон УИХ томилох нь зүйтэй гэж үзсэн биз. Дээрээс нь бас менежмент, ялангуяа хүний нөөцийн менежментийн талаар ёстой “А” ч үгүй бололтой манай Ерөнхийлөгч.
Ерөнхийлөгчийн маань санал болгоод байгаа шиг төрийн албаны зөвлөл өөр улсуудад байдаг уу? Байсан. Харин одоо бол байхгүй.
1881 онд ерөнхийлөгч Гарфийлдын амь насыг төрийн албан тушаал горилогч нэгэн хороосноос үүдэн Пенделтон Акт (Pendleton Act) гэж алдаршсан Төрийн албаны тухай хууль 1883 онд батлагдан гарчээ. Уг хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөл нь дөрвөн үндсэн үүрэгтэй байв. Үүнд:
• Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах,
• Төрийн албаны шалгалтанд өндөр оноо авсан хүмүүсээс эхлэн төрийн албанд томилох,
• Төрийн албанд анхлан орогсдыг эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулан, дүгнэх,
• Муж улсуудаас Вашингтонд ажиллах албан хаагчдыг мужуудын хүн амын тоог харгалзан томилох зэрэг байв.
Үүнээс хойш төрийн албаны зөвлөл үндсэн үүргээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой.
Өнөө цагт төрийн албаны шалгалт авдаг улсуудын тоо маш цөөхөн үлдсэн бөгөөд шалгалт авдаг хэдхэн улс нь уг шалгалтыг манай Ерөнхийлөгчийн төсөлдөө тусгасанаас шал өөрөөр

"Үргэлжлэл (Ийм Төрийн Албаны зөвлөл 100 гаран жилийн өмнө л байсан)" цааш унших »